• Өнөөдөр 2024-04-20

Б.Мөнжаргал: Цас, мөс хайлуулах 3375 тонн давс бэлэн байгаа

2020-10-20,   745

Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас цас, мөс хайлуулах давс, бодисын нөөц ямар байгаа талаар тодрууллаа. 

-Цас орж, хүйтэрч эхэллээ. Цас, мөс хайлуулах бодис, давсаа нөөцөлж амжсан байсан уу?

-Энэ жил 4385 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсөн. Түүнээс 1765 тонн бодис нь агуулахад бэлэн байна. Үүнийг он дуустал хэрэглэхэд хүрэлцээтэй гэж үзэж байна. Харин энэ сарын сүүлчээр 2600 тонн бодис ОХУ-аас нэмж оруулж ирнэ. Мөн 3375 тонн давс бэлэн байгаа.  

-4300 гаруй тонн бодис, 3375 тонн давс ирэх өвөлд хүрэлцэх болов уу? 

-Өмнө жил замын халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор 3996 тонн бодис, 2000 орчим давс зарцуулсан. Олон жилийн дунджаас үзэхэд жилд дөрвөн мянгаас таван мянга орчим тонн бодис, хоёр мянгаас гурван мянган тонн давс зарцуулдаг. 

-Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хог хаягдал үйлчилгээний газар өөрсдийн хариуцсан зам талбайд цацах тусгай зориулалтын бодисыг нэмж нөөцөлдөг үү?

-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг дүүргийн ТҮК, Хот тохижилтын газар хариуцдаг. Зарим ТҮК, дүүргийн Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай гэрээ байгуулж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Захирагчийн ажлын албатай гэрээтэй ТҮК-иудад зам талбайд хэрэглэх зориулалтын тусгай бодис, давсыг хариуцаж байгаа зам, талбайн  хэмжээнд нь тааруулж хуваарилж өгдөг.

-Тусгай бодис, давсыг хэдэн төгрөгөөр оруулж ирдэг вэ?

-Тендерт оролцсон компаниудаас бага үнийн санал хэлсэн компанитай гэрээ байгуулж ажилладаг. Нэг тонн бодис, давсыг 350 мянга орчим төгрөгөөр нийлүүлдэг. 


Б.Мөнжаргал: Цас, мөс хайлуулах 3375 тонн давс бэлэн байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188