• Өнөөдөр 2024-04-25

"Өргөөгийн гудамж”-ны автозамыг түр хугацаанд хаана

2020-09-23,   470

Нийслэл хотын  энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн XIII хороо,“Өргөөгийн гудамж”-ны автозамыг өнөөдрөөс аравдугаар сарын 02-н хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажил хийх тул жолооч та аюулгүй байдлаа ханган, бусад автозамыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Мөн автозам засварын ажил хийгдэх явцад нийтийн тээврийн үйлчилгээний Ч:52 "3.4 хороолол-Тэнгис кино театр-Зайсан" чиглэлээр зорчих иргэд доорх зураглалын дагуу зорчих хөдөлгөөнөө төлөвлөнө үү.


"Өргөөгийн гудамж”-ны автозамыг түр хугацаанд хаана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188