• Өнөөдөр 2024-04-20

Улаанбаатарт өдөртөө 10 градус дулаан байна

2020-09-14,   339

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Энэ сарын 14, 15-нд буюу өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгий н хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орох төлөв гарчээ. 

Салхи 14-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх аж. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 16-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар


Улаанбаатарт өдөртөө 10 градус дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188