• Өнөөдөр 2024-03-29

16386 өрх отроор өвөлжих хүсэлт гаргажээ

2020-09-16,   537

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлчээрийн даацын судалгааг гаргажээ. Уг судалгаагаар нийт бэлчээрийн 50 хувьд нь бэлчээрийн даац хүрэлцээтэй, 25 хувьд нь 1-3 дахин хэтэрсэн, 25 хувьд нь бэлчээрийн даац гурав болон түүнээс дээш хэтэрсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн нийт бэлчээрийн 60 хүртэлх хувьд бэлчээрийн ургац сайн, 30 хувь нь дунд зэрэг, 10 хувь нь муу байна. 

Өнөөдрийн байдлаар бэлчээрийн даац хэтэрсэн, ургац муу бүс нутгийн 16386 өрхийн 8 сая 353 мянган толгой малыг отроор өвөлжүүлэх хүсэлтийг орон нутгаас салбар яаманд ирүүлжээ. Гэхдээ бүгдийг нь отроор нутагшуулах боломжгүй. Учир нь бэлчээрийн даацтай холбоотойгоор тодорхой тооны малыг отрын нөөц бүс нутагт өвөлжүүлэх юм. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 11 сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл малчдыг отроор өвөлжүүлэх ажлыг зохион байгуулна.


16386 өрх отроор өвөлжих хүсэлт гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188