• Өнөөдөр 2024-04-18

Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж батлагдсан тохиолдол 301 боллоо.

2020-08-27,   714

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  8-р  сарын 26-ны өдөр  манай улсын  вирус судлалын лабораториудад  нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.   Сөүл-Улаанбаатарын онгоцоор   35 настай, эрэгтэй хүнйи давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.  Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ. Ингэснээр  Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 301 тохиолдлоос  291 хүн эдгэрээд байна    Одоогоор  ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүнээс нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.  Сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 36 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна

 


Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж батлагдсан тохиолдол 301 боллоо.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188