• Өнөөдөр 2024-04-24

Ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрчээ

2020-10-23,   467

Д.Нямхүү: 20 хоног тусгаарлагдсан иргэнээс коронавирус илэрсэн

Аравдугаар сарын 20-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 35 настай эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Энэ сарын 22, 23-нд 1053 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүний сорьцод халдвар илэрсэн. Тухайн иргэн энэ сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч. Монгол Улсад батлагдсан тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 16 хүн эмчлүүлж байна. Үүнээс 12 нь хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна. Мөн тусгаарлалтад байгаа иргэнээс 20 дахь хоногт коронавирус илэрсэн гэдэг нь үнэн. Сиатлын онгоцоор аравдугаар сарын 1-нд ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Энэ хүний шинжилгээ аравдугаар сарын 2, 13-нд сөрөг гарсан. Харин 20 дахь хоногт хяналтын шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Мөн БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 20 гаруй хүн амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар БНСУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлэл хийхдээ “Томуугийн вакцинаас болж хүмүүс амиа алдсан гэж үзэхгүй байна. Энэ асуудлыг судалж байна” гэсэн мэдээлэл өгсөн” гэлээ.

Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд 423 мянган хүн коронавирусийн халдвар авч, 6400 хүн амиа алджээ.


Ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188