• Өнөөдөр 2024-04-16

Хоёр хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 326 боллоо

2020-10-20,   476

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр /2020.10.19/  нийт 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс  коронавирус  илэрлээ  гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 326 бүртгэгдээд байна. Халдвар авсан иргэдээс 312 нь эдгээд байгаа юм.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй таван хүний бие хүндэвтэр бол есөн хүний бие хөнгөн байна.


Хоёр хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 326 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188