• Өнөөдөр 2024-04-20

Хоёр хүнээс коронавирус илэрч, нэг хүн эдгэрлээ

2020-10-14,   575

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн Вирус судлалын салбар лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнээс вирус илрэв. Халдвар илэрсэн иргэд нь 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй. Харин нэг тээврийн жолооч эдгэрч, сувилалд шилжсэн. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байгаа. Одоогоор ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байна. Тэдний долоо нь хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа” гэлээ. Мөн тэрбээр өнөөдөр 04:20 цагт ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан жирэмсэн эх төрж хүүтэй болсон талаар хэллээ.


Хоёр хүнээс коронавирус илэрч, нэг хүн эдгэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188