• Өнөөдөр 2024-04-18

Д.Нямхүү: Ачаа тээврийн жолооч, 50 настай орос иргэнээс коронавирус илэрсэн

2020-09-21,   440

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны есдүгээр сарын 18-20-ны өдөр 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс буюу есдүгээр сарын 17-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн. Энэ хүн 50 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн байна” гэв.

Монголд батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэрч, ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж буй. Долоон хүн хөнгөн, хүндэвтэр гурван хүн байна. 


Д.Нямхүү: Ачаа тээврийн жолооч, 50 настай орос иргэнээс коронавирус илэрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188