• Өнөөдөр 2024-03-29

ХСҮТийн Төвлөрсөн ариутгалын тасаг 14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

2020-09-17,   426

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төвийн Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгад их засвар хийж, шинэ тоног төхөөрөмж тоноглон өнөөдөр хүлээлгэн өглөө. Барилгын их засварыг 257 сая төгрөгөөр хийж, 14 нэр төрлийн 19 ширхэг тоног төхөөрөмжийг 844.5 сая төгрөгөөр шинэчилжээ. Тухайлбал, Агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгохын зэрэгцээ, багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчлэлт хийжээ. 


ХСҮТийн Төвлөрсөн ариутгалын тасаг 14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188