• Өнөөдөр 2024-04-25

Жаргах гэж заавал эргэж төрөөрэй, охин минь

2020-09-25,   7353

Анагаахай үр минь, амьдралд хөл тавиад арван оныг ч үзэж амжилгүй хагдарчихсан цэцэг минь.

Амьдралд чамд минь арай л их ачаа үүрүүлж, тэр үйлийнхээ хариуд энэ их зовлонгоос нь эрт салгажээ дээ гэж харуусан, халаглахын дунд харамсаж сууна, эгч нь. Үеийнхэн чинь чихэр, тоглоомонд даруулж, аав, ээж, эмээ, өвөөдөө эрхлэн, хүссэн амттан, хувцсаа авахын тулд уйлж унжиж байхад чи харин хэдийн жижигхэн биендээ баймгүй "том" хүн болж, гуниг үгүй харц, үггүй инээмсэглэлийнхээ ард зовлон, шаналалаа, нулимсаа, ер бүх зүйлээ нууж байжээ.

Өдийд чи эсэн мэнд байсан сан бол үеийнхэнтэйгээ тоглож наадаад, дүүгээ хардгаа, эгчийгээ асардгаа, ээждээ тусалдгаа, аавдаа зодуулдгаа "үнсгэлжин" хэмээн итгэж, хэзээ нэгэн цагт энэ бүхэн дуусаж, үлгэр шиг амар сайхан жаргана гэж найдан, өнөөдөр өвдсөнийгөө маргааш мартаад дэгж дэрвэх байсан болов уу.

Аль эсвэл ахиад л энэ өдрүүдийг яаж барна даа хэмээн жижигхэн зүрхэндээ гуниг хуруулж, хэнд, хаана хандахаа мэдэхгүй уйлж суух байсан юм болов уу. Хөлд орж, бөндөгнөн алхах дүүгээ харан, хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ ч асран, хүний гар хариулдан амьдрах ээжийгээ ч ойлгож, хайр халамжгүй хойд эцгийн гарыг харахдаа чи минь хэчнээн их зовоо бол оо.

Гэхдээ энэ бүх зовлон одоо ингээд дууслаа. Өнөөдөр бид чамайг эцсийн замд чинь үдэж байна. Ээж, аавдаа эрхэлж үзээгүй, энэ насныхаа амьдралд жаргал эдлээгүй танхилхан охин үр минь тайван нойрсоорой. Жаргах гэж заавал эргэж төрөөрэй. Ээж, аавынхаа энгэрт нь эрхэлж, мөрөнд нь дэрвэсэн, гар хүрэх нь байтугай газар гишгүүлэхээс ч хайрлам охин үр болж мэндлээрэй. 

Чиний үхэл, чиний зовлон, шаналал өнөөдөр Монголын өнцөг булан бүрт шаналж байгаа бяцхан зүрх, чимээгүй гэртээ мэгшин суугаа хүүхдүүдэд ингэж амьдарч болохгүй юм байна гэх сэдлийг төрүүлж, олон мянган ээжийг хүчирхийллээс гараас аварч байгаа. Даанч энэ бүхэн арай үнэтэй, энхрийхэн охин чиний амиар олдлоо. Өвдөж зовоход чинь туслаагүй ээжийн чинь, хаяад явсан төрсөн аавын чинь, хатуу, хахир хойт аавын чинь, өдөр бүхэн уйлах мэгшээнийг чинь сонсоогүй томчууд, хүүхэд хамгааллын байгууллага, Монголын төрийн өмнөөс уучлал гуймаар байвч үг эвлэхгүй нь.  

Өдгөө Монголын дөрвөн зүг, найман зовхист чам шиг зүрх уйлж байх вий, гуниггүй харцанд нь нулимс хурж, маргааш болохоос эмээн байх вий гэхээс ах, эгч нар нь "Хүн бай" хөдөлгөөнийг өрнүүлж байна. Уучлаарай, охин минь. Дахиж чиний зовлонг өөр хүүхдэд учруулахгүйн төлөө ах, эгч нар нь хичээх болно. Харин чи минь жаргах гэж заавал эргэж төрөөрэй. Ээж, аавынхаа энгэрт нь эрхэлж, мөрөнд нь дэрвэсэн, гар хүрэх нь байтугай газар гишгүүлэхээс ч хайрлам охин үр болж мэндлээрэй. 


Жаргах гэж заавал эргэж төрөөрэй, охин минь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 06:25:32
    Тунгалаг. Эрхэмчанар: Нөгөө муу зэрлэг араатан, хүн сүгийг яасан вэ?! Харанхуй нүхэнд амьдаар нь бул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-28 21:48:19
    Burmaa: Чиний тухай ихийг сонслоо цэцэгхэн минь танихгүй ч тахилхан сарнай минь Жаргах гэж заавал төрөөрэй энхрий бяцхан хайр минь. Харуусмаар харамсмаар хайрламаар жоохон охин минь амьд байсан ч болоосой... дэгж дэрвэж гүйж явахыг чинь харах хүсэлтэй хүмүүс хичнээн олон байгаа бол гэвч бүх зүйл оройтжээ.... уучлаарай охин минь чамд буруугаар хандаж байсан бүх томчуудын өмнөөс уйчлалт гуйж байна....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-27 14:36:04
    зочин: эргэн төрөөрэй дүү минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-27 08:58:52
    elbeg: Eviidee ene ohiniig bodohoor l odorjin setgel sanaa uimerchih yum Ter muu aluurching yaj uhehiig n harmaar bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-26 21:41:45
    МАН сөнөтүгэй.: Ардын намын авлигачин хулгайчууд ууж идэхээ булаацалдаж идүүрээ харамласан ноход шиг хэмлэлдээд ард түмэн рүүгээ харах сөхөө алга...Тэдэнд монголчууд үхнэ үү сэхнэ үү огт хамаагүй болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-26 11:07:53
    Иргэн: Эвий дээ охин минь эх дэлхий дээ эргэж төрөөрөй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-26 01:09:12
    Тунгаа: Ум ма ни бад ми хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 19:21:41
    Зочин: Энэ алуурчэы гэр бүлийн аав ээж ах дүүсийн нэрсийг төв талбайд гаргая бас саяхан болсон таксины жолоочийн бие халдсан этгээдийн хамт тэртээ тэргүй цаазын ял байхгүй юм чинь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 19:05:40
    H: Ymar hoorhn ym be hoorhiidoo ewiidee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 18:40:40
    Zaya:
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 18:23:24
    Зочин: Тэр хэдэн жилийн өмнө маралмаа гээд хойд ээждээ зодуулж бурхан болсон охины дараа л төр засаг энэ асуудалыг авч хэлэлцсэн бол өдийд арай өөр байх байсан байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 17:25:13
    Rose rose : Хажууд нь Би амьдардаг байсан бол ..........,уучлаарай биднийг . Томчуудыг....,....Ум сайн амгалан болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 17:00:32
    Zochin : Zurh shimshirj bna.alaad haychihmar novshnuudig ymar hun toruuldin boloo.evii de joohoon ohin ymar ih ovdoo bol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 16:35:30
    Баасанхүү: Хайран сайхан үзэсгэлэнт гүнж минь амар амгалан тайван нойрс доо.энэ амьдрал чамд арай л их хатуурхлаа.уучлаарай.миний охин болж төрөхгүй яав даа. Ум мани бад ми хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 16:34:39
    Zochin: Ewiidee ewii zurh zusch setgel shimshirch bnaa yasan hetsuu horwoo we iim shn vriig yaj bgaa muu hogiin araatan be
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188