• Өнөөдөр 2024-03-28

Ихэнх нутгаар хүйтэрнэ

2020-10-24,   778

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 10-12 хэм дулаан байна. Харин баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн ихэнх хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр хүрч, өдөртөө Алтайн уулархаг нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2-7, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


Ихэнх нутгаар хүйтэрнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188