• Өнөөдөр 2024-04-25

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

2020-10-23,   529

НӨАТ-ын 2020 оны гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэллээ.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр нийт 993 мянга 469 иргэн 43 тэрбум 406 сая 900 мянган төгрөгийн буцаан олголт авах юм байна.

 Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд өгч байхаар  хугацаанд өөрчлөлт оруулсан.

Ингэснээр

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард

Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд шилжүүлэх юм.


НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188