• Өнөөдөр 2024-04-25

ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэл улиран сонгогдлоо

2020-10-22,   998

 

Монгол Улсын ШУА-ийн ээлжит их чуулган өнөөдөр болж байна. Энэ үеэр академийн ерөнхийлөгчийг сонгож, одоогийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл улиран сонгогджээ.

ШУА-ийн ерөнхийлөгчийг академич нар биечлэн оролцож сонгодог. Одоогийн байдлаар 58 академич байгаагаас 49 нь санал хураалтад оролцжээ. Үлдсэн академич нарын хувьд Монгол Улсад байхгүй, өвчтэй гэх мэт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас санал хураалтад оролцож чадаагүй байна. Ийн 49 академичаас 47 хүний саналаар академич Д.Рэгдэл гуай улиран сонгогджээ.

ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог. Одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэл 2016 онд академийн их чуулганаар сонгогдож, дөрөв дэх жилдээ ажиллаж байсан юм. Мөн чуулганы үеэр ШУА, харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид дөрвөн жилийн ажлын үр дүнгээ танилцууллаа.


ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэл улиран сонгогдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188