• Өнөөдөр 2024-04-20

Монгол, Хятад, Орос улсын аялал жуулчлалын маршруттай болно

2020-10-21,   387

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын тавдугаар хуралдаан цахимаар болжээ. Хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл БНХАУ-ын олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас Монголын авиа компаниуд нислэг үйлдэх, мөн манай улсын Хүннү эйр компани Кызыл, Владивосток хотруу нисэх бэлтгэл ажил хангагдсан учраас дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлсэн юм. БНХАУ, ОХУ-ын талаас дээрх саналыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэ удаагийн хурлыг ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагаас зохион байгуулсан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хэлэцсэн юм. 

ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагын дарга Догузова Зарин Валерьевна “Аялал жуулчлалын салбар бол улс орнуудын нөхөрсөг харилцаа, найрсаг хамтын ажиллагааг бататгаад зогсохгүй эдийн засгийн маш том салбар байдаг. Энэ утгаараа хөрш гурван улсын хувьд бидэнд энэ салбарын маш том боломж, үүд хаалгууд нээлттэй байна гэж бид харж байна. Өнгөрсөн онд манай улсаас 141,927 жуулчин Монгол улсад аялсан нь өмнөх онуудаас 9,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Бид энэ өсөлтийг алдалгүй гурван улс харилцан зорчиж, аялах жуулчдын тоогоо нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэнэ гэж найдаж байна. Бид гурван улсын аялал жуулчлалын маршрутыг урьдчилсан байдлаар гаргаж, бэлэн болоод байгааг хэлэхэд таатай байна” гэв.


Монгол, Хятад, Орос улсын аялал жуулчлалын маршруттай болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188