• Өнөөдөр 2024-04-25

Аялал жуулчлалын компаниудын 90 хувь нь хүнд байдалд байна

2020-10-20,   451

"Ковид-19" цар тахлын нөлөөнд хамгийн их хохирол хүлээж байгаа салбар бол аялал жуулчлал. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 600 гаруй аялал жуулчлалын компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 90 хувийнх нь бизнест хүндрэл учраад байна.

Хүндрэлийг хэрхэн даван туулах, зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах гарц шийдэл гаргахаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, салбарын 30 гаруй ААН-ийн төлөөлөл хамтран "Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

МҮХАҮТ-аас дөрвөн удаа явуулсан "Бизнес дэх цар тахлын нөлөөлөл" судалгааны дүнгээр аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны салбарын 90 хувьд нь сөргөөр нөлөөлсөн гэжээ. Аялал жуулчлалын салбар бүрэн зогссон нь бусад салбаруудад, тухайлбал хүнсний бус үйлдвэрлэлийн борлуулалт буурах дам нөлөөг үзүүлж байна гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.


Аялал жуулчлалын компаниудын 90 хувь нь хүнд байдалд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188