• Өнөөдөр 2024-04-20

"The R&N" хамтлаг рок попын ертөнцөд хөл тавилаа

2020-10-20,   614

“Leto music label”-ээс бэлтгэн гаргаж буй “The Raisins and Nuts” хамтлагийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тус хамтлаг Cbass, Daniel, B2, Chilli, Markyz  таван гишүүнтэй.Тэд “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид билээ.

Хамтлагийн продюсерээр хөгжмийн зохиолч Б.Наранзун ажилдаг. Тэрбээр “Шинэ хамтлаг, дуучид урлагт хөл тавихад тулгардаг эхний асуудал нь санхүү байдаг. Уран бүтээл бүтэх явц нь их хэмжээний зардалтай. Иймд шинэ залуу уран бүтээлчдэд туслах, менежментийг нь хийх зорилгоор “Leto music label”-г байгуулсан.
Үүсгэн байгуулагдсан хоёр жилийн хугацаандаа бид дуучин Наагийгийн шинэ цомог болон "The Wasabies" хамтлагийн цомгууд дээр ажиллалаа. Энэ удаад “The Raisins and Nuts” хамтлагийг танилцуулж байна. Монголын урлагт шинэ залуус их хэрэгтэй” гэв. 

Хамтлагийн нэрний утгын талаар тэрбээр “Хүмүүс өөр хоорондоо адилгүй амтанд дуртай. Тиймээс хамтлагийн гишүүдийн зан чанар, өнгө аястай уялдуулж, “The Raisins and Nuts” нэрийг өгсөн. Товчоор бол “The R&N” юм” гэлээ. 

Тус хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр буюу Даниэль “Хоёр жилийн өмнөөс хамтлаг байгуулах талаар бодож байсан юм. Нэг өдөр хамтлагийнхантайгаа уулзахдаа бүгд санаа нэгдсэн. Хамтлаг маань дөрөвдүгээр сарын 4-нд байгуулагдсан” гэв. “The R&N” хамтлаг анхны уран бүтээлээ хоёр хоногийн өмнө Youtube-д байршуулжээ.


"The R&N" хамтлаг рок попын ертөнцөд хөл тавилаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188