• Өнөөдөр 2024-04-25

"100 айл" дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газар ирэх сараас архивын лавлагаа олгохгүй

2020-10-20,   651

"100 айл" дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын 8-наас эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ.  

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн есөн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болжээ. Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын төвийн төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг  цахимаар буюу www.burtgel.mn, www.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа орно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын зургаан төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр хоёр төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр (”100 айл”)-аас олгодог архивын лавлагааг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн зогсоохоор болсон байна. 

Есөн дүүрэг болон зургаан төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:

Төрсний бүртгэлийн;
Үрчилсний бүртгэлийн; 
Овог, эцэг  /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;
Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;
Гэрлэсний бүртгэлийн;
Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;
Гэрлэлт бүртгэлгүй тухай;
Нас барсны бүртгэлийн;
Төрөл садангийн;
ХААТР-1 маягтын /2 төрөл/
Цахим үнэмлэхийн;                             
Байнга оршин суугаа хаягийн;
Иргэний үнэмлэх аваагүй тухай;
Зураг баталгаажуулалт;
Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/
Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;
Регистрийн дугаарын;
Регистрийн дугаар сольсон тухай;
Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;
Эх нотлох баримтаас хуулбар олгох
Есөн дүүрэг болон зургаан төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа
Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээд татан буусан эсэх
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх
Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа
www.burtgel.mn сайтаас:

Иргэний - 14,
Эд хөрөнгийн - 2,
Хуулийн этгээдийн - 7
ТҮЦ машинаас:

Иргэний - 6
Эд хөрөнгийн эрхийн - 2
Хуулийн этгээдийн - 2


"100 айл" дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газар ирэх сараас архивын лавлагаа олгохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188