• Өнөөдөр 2024-04-19

"Таван толгой" түлш компанийн яндан хөөлөгчид 6122 айлын яндан хөөлжээ

2020-10-19,   354

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачилсан билээ. Аяны хүрээнд “Таван толгой түлш” компаний яндан хөөлөгчид 15343 иргэнд утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээлэл өгч, 6122 айл өрхийн янданг хөөлжээ. 

Яндан хөөлөгчид айл нэг бүрт хүрч ажиллах боломжгүй учраас хүндэтгэх шалтгаантай буюу бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөл хүндтэй болон олон хүүхэдтэй өрх толгойсон эхчүүдэд тусалж үнэ төлбөргүй янданг хөөлж, ханан пийшин зууханд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлажээ.
Угаарын хийн хордлогод өртсөн ихэнх айл өрхүүдэд судалгаа явуулахад ихэвчлэн ханан пийшин эдвэрч хагарсан, зуух яндангийн холбоос завсартай, яндангийн хөө тортгийг цэвэрлээгүй бөглөрүүлсэн, үнс дүүрсэн, яндан намхан, сойлт хаасан, зориулалтын бус зүйлээр өрхөө бүтээсэн гэх мэт шалтгаантай байдаг аж.  Тиймээс иргэн та галлагаат орчинд амьдардаг бол яндангаа цаг алдалгүй хөөлж, ханан пийшингийн бүрэн байдлыг сайтар хангаж, угаарын хий мэдрэгчийн ажиллагааг заавал шалгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уриалж байна. 


"Таван толгой" түлш компанийн яндан хөөлөгчид 6122 айлын яндан хөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188