• Өнөөдөр 2024-03-29

Ч.Дугармаа: Өдөрт 50-100 хүүхэд үзүүлж, 10-20 хувь нь хэвтэн эмчлүүлж байна

2020-10-19,   398

Цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн хоёр тасагтай бөгөөд бүгд хэвтэн эмчлүүлэх хүүхдээр дүүрчээ. Өдөрт тус эмнэлгээр 50-100 хүүхэд ханддаг бөгөөд түүний 10-20 хувь нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай буюу ханиад, томуугийн өвчлөл нь хүнд шатандаа орсон байдаг аж.

Мөн энэ жилийн ханиад, томуугийн өвчлөл халуурах, хамар битүүрэхээс гадна бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгээр илэрч байна. Мөн эмнэлэгт хандаж байгаа иргэдийн дийлэнх хувийг бага насны, тэр дундаа 0-5 насны хүүхдүүд эзэлж байна. Коронавируст халдвар тархахаас өмнө буюу 2019 оны өвөл бага насны хүүхдүүдэд шинэ төрлийн нянгаар үүссэн идээт халдвартай хавсар ханиад, томуугийн өвчлөл илэрч байсан. Тэгвэл энэ жил бөөлжиж, суулгах шинж тэмдэг хавсран илэрч байгаа нь сүүлийн жилүүдэд нян, вирустэй хавсарсан ханиад, томуугийн өвчлөл ихэсч байгааг илтгэж байгаа юм.


Ч.Дугармаа: Өдөрт 50-100 хүүхэд үзүүлж, 10-20 хувь нь хэвтэн эмчлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188