• Өнөөдөр 2024-04-18

Хахууль өгөх гэмт хэрэг 12 дахин өсжээ

2020-10-13,   910

ШЕЗ-өөс өнөөдөр Монгол улсын шүүхийн 2020 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Уг статистик мэдээллээр хахууль өгөх гэмт хэрэг өмнөх оноос 12 дахин, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг өмнөх оноос дөрөв дахин өссөн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Үүнд:

  1. Хахууль өгөх - 12 дахин
  2. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - 4 дахин
  3. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2,6 дахин
  4. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг - 87,4
  5. Хахууль авах - 55,6 хувь
  6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах - 46,8 хувь
  7. Залилах - 30,3 хувь
  8. Мал хулгайлах - 20,8 хувь
  9. Хүнийг алах - 14,5 хувь
  10. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх - 10,3 хувь
  11. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах - 10 хувь
  12. Хүчиндэх - 6,4 хувиар тус тус өсжээ.

Хахууль өгөх гэмт хэрэг 12 дахин өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188