• Өнөөдөр 2024-04-25

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ

2020-10-12,   347

Орон нутагт гарсан зам тээврийн ноцтой ослын улмаас  хоёр хүн  амь насаа алджээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр амиа алдсан хоёр иргэний нэг нь явган зорчигч, нөгөө нь жолооч байсан гэв.

Тодруулбал, Архангай аймгийн Их-Тамир сумын төв орчимд  асфальтан замд "Nissan X-Trail" маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг хохироожээ. Уг зам тээврийн осол энэ сарын 10-нд 23:30 цагийн орчимд болсон аж. Мөн  Завхан аймгийн Идэр сумын нутаг Ацын даваа гэх газарт  "Hyundai Mighty" маркийн автомашин онхолдсон ноцтой осол өчигдөр 16:40 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас жолооч 57 настай, эрэгтэй Б амь насаа алдсан байна.

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн хүн бэртсэн бол ослын шинжтэй 470 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн саатуулсан бол гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.
 


Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188