• Өнөөдөр 2024-03-29

"МИАТ" компани ойрын зайн нислэгт хоол өгдөггүй хэрнээ бүх нислэгт хоолны зардал тусгасан"

2020-10-12,   641

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн санал, гомдлын адгуу өнгөрсөн еспүгээр сарын 9-нд МИАТ компанид хяналт, шалгалт хийсэн бөгөөд дүнг өнөөдөр танилцуулав.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч Т.Батцэцэг “МИАТ ТӨХК-ийн зүгээс ойрын зайн нислэгт хоол хүнс өгөхгүй байгаа хэрнээ бүх нислэгт хоолны зардал тусгасан байсан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэг удаагийн нислэгийн зардалд 4.4 сая төгрөгийг тусгасан. Цар тахлын үед зар сурталчилгаа, ном хэвлэл, лоунжийн зардлыг бууруулснаар тийзийн үнэ тарифыг бууруулах боломжтой” гэв.

МИАТ компанид 2020 он гарсаар нийт 2009 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс 1060 нь тийзээ буцаах, 949 нь үйлчилгээний талаар, 12 нь тусгай үүргийн нислэгийн үнэ, тарифтай холбоотой байсан аж.


"МИАТ" компани ойрын зайн нислэгт хоол өгдөггүй хэрнээ бүх нислэгт хоолны зардал тусгасан"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188