• Өнөөдөр 2024-04-20

Авто замын гурван байршилд эргэх хөдөлгөөнийг хаажээ

2020-10-12,   489

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаасан байна.
Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдгийг хаажээ.

Зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоож авто замын зохиомол түгжрэлийг үүсгэж буй аж. Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Өнөржаргал “Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон. Хүннүгийн гудамж нарийхан учраас буцаж эргэх хөдөлгөөн бүрт авто замын түгжрэл үүсдэг. Тиймээс хөдөлгөөнийг саадгүй зорчуулах үүднээс холбогдох албаныхан судалгаа хийж, буцаж эргэх хэсгийг хаасан байгаа” хэмээв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Авто замын гурван байршилд эргэх хөдөлгөөнийг хаажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188