• Өнөөдөр 2024-04-20

Өнгөрсөн шөнө дөрвөн хүн угаартжээ

2020-10-08,   513

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна. Өнгөрсөн шөнө гурван өрхийн дөрвөн хүнд нийслэлийн түргэн тусламжийн төв эмнэлгийн тусламж үзүүлсэн. Насанд хүрсэн хоёр хүн, бага насны хоёр хүүхэд угаартсан. Хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлж, эмчилгээ хийлгэн зөвлөгөө авч гэртээ харьсан. Одоогоор эмнэлэгт нэг хүн угаарын хийн хордлогын эмчилгээ хийлгэж байна.

Харин Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлстийн  дарга Г.Даваажаргал “Нийтдээ 6000 орчим төрийн албан хаагч төвийн зургаан дүүргээр явж, яндан зуухны битүүмжлэл, галлагаа хэрхэн хийх, яндан хөөлөх, угаарын хий мэдрэгчийг шалгаж байна. Нэг албан хаагчид 200 өрх ногдож байгаа. Одоогийн байдлаар 190 мянга орчим угаарын хий мэдрэгчийг төвийн зургаан дүүргийн бүх айлуудад суурилуулсан. Харин сайжруулсан шахмал түлш борлуулах 500 орчим цэг ажиллаж байна. Энэ онд шахмал түлшний тээвэрлэлтийг 23 компани ажиллаж байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Азотын давхар ислийн тоосонцор 20-30 хувиар буурч, бусад бохирдуулагч бодисын агууламж стандартаас давсан тохиолдол гараагүй.


Өнгөрсөн шөнө дөрвөн хүн угаартжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188