• Өнөөдөр 2024-04-19

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төсөл хэрэгжихээр боллоо

2020-09-24,   633

 “Койка” Олон Улсын хамтын ажиллагааны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл” шалгарсан байна.

 “Койка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан, орлогч дарга Су Бу-Ён нар  энэ сарын 23-ны өдөр тус хүрээлэнд зочилж 19 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист хийх шинжилгээний лаборатори, Дижитал шинжилгээний лаборатори, Бичиг баримт болон мөр судлалын лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжээч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах ажлаа эхлүүлэхээр болжээ. 

Түүнчлэн лабораториудын засвар, тохижилтын ажил, тоног, төхөөрөмж нийлүүлэлт, хор судлал, мансууруулах бодис, ДНХ, дижитал, бичиг баримт, сэтгэл судлал, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, зам тээврийн осол болон шүүх эмнэлэг зэрэг чиглэлээр албан хаагчдыг БНСУ-д сургалтад хамруулах мөн БНСУ-аас улсаас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулах юм.


Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төсөл хэрэгжихээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188