• Өнөөдөр 2024-04-18

Г.Даваажаргал: Зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр үнэ төлбөргүй хангана

2020-09-24,   421

НОБГ, МХГ, ЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Нийслэлийн хэмжээнд 100 гаруй түгээлтийн цэгт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс хүргэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн 70 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байгаа. Энэ жилийн хувьд 800 гаруй борлуулалтын цэг ажиллана.

Мөн “Таван толгой түлш” компани, дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийг энэ өвөл сайжруулсан түлшээр үнэ төлбөргүй хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна.  Угаарын хийн хордлогын мэдээлэл өнөөдрийн байдлаар нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Иргэд яндангаа сайтар хөөлөх нь эрсдэлээс хамгаалах нэг хэлбэр болно. Мөн албаны хүмүүсээс зөвлөгөө тусламж авах хэрэгтэй" хэмээн ярилаа. 

Харин НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй “2020 он гарсаар Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг дөрвөн аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан. Нийслэлд энэ тохиолдол бүртгэгдээгүй. Холбогдох албаныхан тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс онцгой анхаарч ажиллаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 17 дуудлага бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан. Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор иргэд галлагаагаа зөв хийхэд анхаарах хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах нь зөв” гэв.

Гал түймрийн 17 дуудлагыг төрлөөр нь ангилбал:

  • Хувийн өмчит байшин-5,
  • Монгол гэр -1
  • Автомашин -2
  • Цахилгаан хэрэгсэл -1
  • Хуулийн этгээдийн өмчит ил задгай хогийн цэг -1
  • Орон сууцны хогийн цэг-3
  • Шар өвс – 3
  • Чингэлэг -1

Цахилгаан холболтыг буруу хийх, үнс нурмаа ил задгай асгасан, цахилгаан ашиглалтын ачаалал ихэсгэсэн нь гал түймэр гарах гол шалтгаан болж байгаа аж. 


Г.Даваажаргал: Зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр үнэ төлбөргүй хангана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188