• Өнөөдөр 2024-04-26

НДЕГ: Гар утсаар даатгалын үйлчилгээг авах боломжтой 

2020-09-23,   414

Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжтой боллоо.
Тодруулбал, даатгуулагч сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөр төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй болжээ. Үүний тулд “Нийгмийн даатгал” аппликэйшнийг гар утсандаа суулгаж  үйлчилгээ авахаас гадна шимтгэлээ гар утаснаас хянах боломжтой юм.

Мөн сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох зорилгоор тэдний түгээмэл ашигладаг системтэй холбож эхэллээ. Эхний ээлжид “Sendly” аппликэйшнтэй хамтарч, АНУ-ын 33 мужаас иргэд сайн дурын даатгалын шимтгэлээ цахимаар төлөх боломжтой.


НДЕГ: Гар утсаар даатгалын үйлчилгээг авах боломжтой 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188