• Өнөөдөр 2024-03-28

Хонконгоос ирсэн эмэгтэйгээс коронавирус илэрлээ

2020-09-23,   383

Сүүлийн  хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт  1406   хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариунаас нэг хүнд коронавирус илэрсэн байна. Тус иргэн  энэ сарын 17-нд Хонконгоос ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 313 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 302 хүн эдгэрчээ.

"ХӨСҮТ-д 11 хүн коронавирусийн улмаас эмчлүүлж байна. Одоогоор есөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна" хэмээн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
 


Хонконгоос ирсэн эмэгтэйгээс коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188