• Өнөөдөр 2024-03-29

Барьцаалан зээлдүүлэх төв буюу ломбардуудын 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

2020-09-21,   660

ШӨХТГ-аас нийслэлийн 180 ломбардуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар барьцаалан зээлдүүлэх төв буюу ломбардуудын 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ. 

Хяналт шалгалтад хамрагдсан ломбардууд барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг ба зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог, хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцон авдаг бол зарим газрууд нь алданги тооцдоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Харин Иргэний хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд

  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаж ажилладаггүй; 
  • Хэрэглэгч эрхээ хамгаалах тухай болон санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглан хэт нэг талын ашиг сонирхол давамгайлсан, хууран мэхэлж, төөрөгдүүлсэн шинжтэй гэрээг шууд тулган байгуулдаг;
  • Цахилгаан бараа, гар утас, нөүтбүүк, ТВ-ийг зах зээлийн ханшаас доогуур буюу 40-50 хувиар үнэлж авдаг, хугацаа богино, хүү өндөр, хоногоор алданги тооцдог;
  • Иргэний барьцааны эд зүйлсийг зээлийн хугацаа дуусмагц сануулах мессежийг илгээдэг ба дараагийн өдрөөс зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан борлуулж ломбардын орлого болгох талаар гэрээнд тусгасан
  • Зээлийн гэрээний хугацаанаас өмнө иргэн эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүүг тооцож төлөхөөр гэрээнд тусгах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. 

Барьцаалан зээлдүүлэх төв буюу ломбардуудын 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188