• Өнөөдөр 2024-04-25

63 хятад иргэн манай улсад иржээ

2020-09-20,   794


БНХАУ-аас 63 хятад иргэн энэ сарын 18-нд  манай улсад иржээ. Тэд барилгын ажил хийхээр ирсэн  инженер техникийн мэргэжилтнүүд аж.
Тодруулбал,  Дорноговь аймаг, Даланжаргалан сум дахь баяжуулах үйлдвэрт ажиллах "Эко хэлхээ" ХХК-ийн 31, Дундговь аймгийн  Өндөршил сум дахь хайгуур жоншны үйлдвэрт ажиллах "Минерал ресоурсес эксплорейшн" ХХК-ийн 26, Улаанбаатар хот, ХУД дэх Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барих "Темплланд" ХХК-ийн хоёр, Засгийн газрын 2020 оны 473 дугаар тогтоолд заагдсан "Хуавейтехноложи" ХХК-иийн дөрөв,  нийт 63 БНХАУ-62, ГОНГКОНГ-1 хүн Замын-Үүд боомтоор орж ирсэн байна.


63 хятад иргэн манай улсад иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188