• Өнөөдөр 2024-04-20

Ирэх сараас эмнэлэгт дугаарлах шаардлагагүй

2020-09-20,   791


Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын санжүүжилт, гадна дотны хөрөнгө оруулалтаар цахим шилжилт хийх ажилд 400 орчим сая ам.доллар зарцуулсан байдаг байна. Үүнээс 100 орчим сая ам.доллар нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан. Гэвч иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа эмчийн өрөөний үүдийг сахидаг хэвээр. Иймд уг асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ирэх сард багтаан улсын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулахаар төлөвлөжээ.

Улсын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулснаар иргэд биеэр очилгүй үзлэг, шинжилгээний хариу, эмчийн заавар зөвлөмжийг ч цахимаар авдаг болох юм. Мөн эрүүл мэндийн үзлэг эмчилгээний түүхийг цахим хэлбэрт шилжүүлснээр өвчний түүх бичсэн карт шаардлагагүй болох юм.  


Ирэх сараас эмнэлэгт дугаарлах шаардлагагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188