• Өнөөдөр 2024-03-29

С. Мөнхбат: Жилд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой

2020-09-20,   420


Монгол Улсын Засгийн газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, олон улсын жуулчдын тоог нэг саяд хүргэх”, “Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж, салбарын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх” зэрэг зорилтыг тусгасан. 
Дээрх зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, дүрмийн дагуу хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Манай улс өнгөрсөн онд 577 мянган жуулчин хүлээж авсан. Ирэх дөрвөн жилд нэг сая болгох зорилготой ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар зогсонги байдалд байгаа ч буцаад сэргэх төлөвтэй байна. Учир нь бидэнд аялал жуулчлалын үйлчилгээний асуудал тэр дундаа угтах, зочлох үйлчилгээг сайжруулах асуудал дутмаг. Гадны жуулчид хүлээн авахгүй байгаа энэ хугацааг ашиглан аялал жуулчлалын үйлчилгээний асуудалд дэвшил гаргахаар дэс дараатай ажиллаж байна. Түүний нэг нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт юм. Энэ жил16 мянган иргэнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулж мэргэшүүлнэ” гэв.


С. Мөнхбат: Жилд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188