• Өнөөдөр 2024-04-26

Г.Энхжин: Пянз бол юутай ч зүйрлэшгүй таашаал

2020-09-30,   4293

“Пянзчин” дэлгүүрийн үүсгэн байгуулагч, пянз сонирхогч, эрч хүч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн Г.Энхжинтэй ярилцлаа.

-“Пянзчин” дэлгүүрээ яагаад нээе гэж шийдсэн бэ. Пянз сонирхох болсон шалтгаан тань юу  байв?

-Анх “Vinyl lounge”-д пянз сонсоод, дурласан гэхэд болно. Тэр өдрөөс хойш  өөртөө цаг гаргаж пянз сонсдог болсон. Нөхөр маань шинэ жилээр пянз тоглуулагч бэлэглэснээр бүр илүү шимтэн сонсож, сонирхож эхэлсэн. Пянз авахдаа илүү тоогоор авч, пянзны группын гишүүдэд зарж эсвэл солилцдог байсан. Тэр үед Н.Энхмандах ах надад  пянз нийлүүлэх санал тавьсан. Пянз өндөр үнэтэйгээс гадна, үнэ цэнтэй зүйл. Би дэлгүүрт маань орж орж ирсэн хүн заавал пянз худалдаж авахгүй ч гэсэн  ядаж ямар гоё дуугардаг юм бэ гэж бодоод гараасай гэж хүсдэг.

-Пянз хөгжмийн дэлгүүр нээгээд удаагүй байна. Олон нийтэд хүртээмжтэй шинэлэг шийдэл болж чадсан болов уу? 

- Богд хаан пянз тоглуулагчтай байсан юм билээ. 1970, 1980-аад онд Монголд пянз сонсдог, цуглуулдаг хүн олон байсан. Кассет, си ди гарснаар буюу 1990-ээд онд зах зээлээс хумигдсан ч 2016 оноос буцаад сэргэж,  сэргэхдээ хүчтэй дэлгэрч байгаа гэж боддог. Залуучууд арай өөр юм мэдрэх, өөр зүйл сонсох гэж хайдаг, эрэлхийлдэг болсон. Манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн олонх нь залуус байна.

 -Пянз бусад хөгжмөөс юугаараа ялгаатай вэ?

-Дуу авианы соронзон долгионыг пянзан дээр хоёр зам болгон чичрэлтээр сийлэн үлдээж эргээд тоглуулагчийн зүү өнөөх хоёр замаар явахдаа баруун зүүн гэсэн хоёр зүгт авиа салгаж гаргадаг. Баргил дуу авиа илүү гүн сийлэгддэг гэх мэт онцлогтой учраас амьд гээд байдаг юм. Энгийнээр тайлбарлавал, ямар ч засваргүй, дуучны амьсгал нь хүртэл пянзан дээр буудаг болохоор амьд сонсогддог. Бусад хөгжмөөс ялгарах гол онцлог нь энэ. 

-Пянз анх сонсож байсан мэдрэмжээ ярьвал?

-Пянз сонсохоор их тайвширдаг. Ямар нэг зүйлээс чөлөөлөгдөж амар тайван мэдрэмж авдаг. Гоё пянз сонсоод, үүнийг яг энэ чигээр нь сонсгох юм сан гэж бодогддог. Дуу хөгжимд хэмжээ, хязгаар гэж үгүй юм даа.

-Пянз цуглуулж, хөгжим сонсохоос өөр ямар сонирхолтой вэ?

-Онгоцны макет цуглуулах сонирхолтой. Мөн аавынхаа цуглуулгыг үргэлжлүүлж бэлэг дурсгалын таваг цуглуулдаг. Манай гэрийнхэн гадаадад очоод ирэхдээ заавал сувьнер таваг авчирдаг. 

-Аналог болон дижитал дуугаралтын ялгаа юу байдаг вэ?

-Аналог нь амьд гэсэн үг. Яагаад дуучны амьсгал нь хүртэл бичигдэж буудаг. Хүмүүс тоглолт үздэг шалтгаан нь  амьдаар нь сонсох шүү дээ. Пянз яг тэгж дуугардаг. Дижитал дуугаралтын  дуу авиа илүү тод байдаг. Хүн хүссэн үедээ утаснаасаа дуу сонсдог. Пянз хөгжмөөс авах мэдрэмж юутай ч харьцуулшгүй. Эргэж байгаа эргэлт, дарж байгаа зүү нь хүнд мэдрэмж өгдөг.Пянз сонсоод байхаар бусад хөгжмийг голж эхэлдэг юм байна билээ. Ямар ч гоё дуугаралт спикер байсан бол пянзан дээр сонсогддог нарийн хэсгүүд бүрэн сонсогддоггүй.

-Пянз сонирхогч тоглуулагчаа сонгохдоо юуг анхаарах вэ. Танайд ямар төрлийн пянз эрэлттэй байна вэ?

-Пянз тоглуулагч харьцангүй үнэтэй. Чанараасаа хамаараад 30-49 ам.доллараас хэдэн мянган ам.доллар хүртэл байдаг. Манай дэлгүүрт 180 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн үнэтэй тоглуулагч бий. Худалдан авагч нарын дийлэнх нь залуучууд учраас аль болох боломжийн үнэтэй, дундаж тоглуулагч борлуулахыг хичээдэг дээ. Пянзыг АНУ, Хятад, Япон гээд хаана байна, хаанаас авчрах боломжтой тэндээс авдаг. Нэг пянзнаас заримдаа нэг ширхэг олддог. Зарим үед гураваас дөрөв гээд цөөн тоогоор ирдэг. Пянз тоглуулагч авахдаа  мотор жигд эргэлттэй байх, зүү, оролт, дуугаралт чухал учир анхаарах хэрэгтэй.

-Пянзыг яаж хадгалж, хэрхэн арчлах ёстой байдаг вэ?

-Эхлээд пянзаа зөв барьж сурах хэрэгтэй. Пянзыг ирмэгээс нь барина. Хүний гарын тос пянз бохирдуулж дуугаралтад нөлөөлдөг. Пянзыг цэвэрлэхдээ зориулалтын уусмал, шингэнээр цэвэрлэж угаадаг. Пянз угаадаг төхөөрөмж байдаг. Мөн тоглуулагчныхаа зүүг цэвэрлэх хэрэгтэй. Пянзыг босоогоор нь хуурай нөхцөлд модон саванд хадгалбал сайн байдаг. 

-Гадаадаас пянз оруулж ирээд, монголд зарахад ашиг хэр гардаг вэ?

-Би ачаагаа агаарын тээврээр авдаг. Буруу тээвэрлээд сэнсэрчих вий, ингэчих вий, гээд санаа зовдог. Нэг пянз 200 орчим грамм жинтэй. Ачааны мөнгө гааль, татварын  зардал их. Гэхдээ боломжийн үнэтэй зарахыг хичээдэг. Манайд пянз 40 мянган төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна.

-Сүүлийн үед Монголын хамтлагууд пянз гаргадаг болсон. Эдгээр хамтлагын пянз танай дэлгүүрт хэр эрэлттэй байдаг вэ?

-Монголын хамтлагууд пянзнаас орлого олдоггүй. Манайх Японд хэвлүүлж цөөн тоогоор авчирдаг. Хамгийн сүүлд Камертон хамтлагийн дуучин Болд ах 200 ам.доллараар “limited edition” пянз гаргаад бараг дууссан гэж байсан. Залуусыг өнөө цагт байлдан дагуулж байгаа уран бүтээлчид шинээр илүү их пянз хэвлүүлээсэй гэж боддог. Жишээ нь манай дэлгүүрт “Лемонс” хамтлагийн пянз ирээд хоёр цагийн дотор зарагдаж дууссан.  

-Таны ойрын төлөвлөгөө, зорилго юу вэ. Үеийн залууст хандаж юу хэлэх вэ?

-Цогц хөгжмийн дэлгүүртэй болох юм сан гэж мөрөөддөг. Пянз, си ди, кассет, хөгжмийн сэтгүүлүүд гэх мэт гаднаас орж ирэхэд хөгжим үнэртдэг дэлгүүртэй болохыг  хүсэж байна. Уншигч та манай дэлгүүрт ирээд пянз яаж дуугардагийг сонсоод үзээрэй. Пянзны соёлыг хамтдаа түгээе. 


Г.Энхжин: Пянз бол юутай ч зүйрлэшгүй таашаал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 15:41:48
    cool zochin : pyanz bol uneheer hugjmiin goo daihniig chihend hurgedeg gants l zuil ym blee.. umnu n zgr itunes deeree suulgasan duugaa ooriinh n chihewcheer sonsohod 1 oor.. daraa n beats.iin chihewch awj sonsohod bur l oor shune shine element neej sonsdog bsn chn pynz sonsoj uzehed za uneher uuchlaarai duu gj ene l bsim bn gj bodsn juu.. ednii delguurt mnii sonsdog turliin pynznuud bolomjmiin uneer zaragddag.. bas oort n zahij boldog bolhoor ih taalagdsaaaan ❤️❤️❤️❤️ amjilt enhjeeeen
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 15:31:47
    zochin: Amjilt huseye. Shineleg zuil hiij buteeh gj hicheej zutgej bga negniigee demjij uram hairlah heregtei zaluu humuus. humuus yu ch gej baig bitgii toogooroi duu, zuvhun uuriinhuuru bugdiig buteej, orgild hureerei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-30 13:30:09
    Zochin: Heg yog heg yog gd bicheed bdag hun ni emegtei hun bjee. Henheg zahi baidag bh gsn chn. Emegtei hun bjee. Pyanz avah gd asuuj bichiheer hederleed bdgin oilgoogui. Delguur der ochson ch barag pyanzgui delguur bnlee. Hudaldagch ni pyanz asuuhar mdku bi sain mdku sonin waste of time delguur bolsn bnle. Tgd zadaltsan pyanzuidtai ter n danda 130k hun 130k zadartsan pyanz avaad gardag gher uneheer gaihsan. Amazonoos 20$ zahiad avhan shuluuhan sanagdsan
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188