• Өнөөдөр 2024-04-26

Шилдэг мөрдөгч Б.Эрдэнэдалай: Тэсвэр, хатуужилтай байх нь мөрдөгчийн эрхэм чанар

2020-09-11,   3919

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба түүхт 74 жилийнхээ ойг тохиолдуулан “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээн зохион байгуулсан. Аймаг, дүүрэг бүрийн шилдэг 54 мөрдөгч оролцсон тус тэмцээний гуравдугаар байрт шалгарсан Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч,  цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалайтай ярилцлаа. 
 
-“Шилдэг мөрдөгч-2020" тэмцээнд амжилттай оролцож гутгаар байр эзэлсэнд тань баяр хүргэе. Мөрдөн байцаах албанд хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? 
-Юуны өмнө Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албанд ажиллаж байсан төдийгүй одоо ажиллаж байгаа хамт олондоо Мөрдөн байцаах алба үүсч, хөгжсөний 74 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би 1991 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. Одоогийн хууль сахиулах их сургуулийг 2013 онд төгссөн. Төгссөн жилээ Завхан аймгийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар томилогдсон. Нутагтаа гурван жил ажиллаад 2016 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасаг руу шилжиж ирсэн. Мөн гурван жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сараас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан. 
 
-Мэргэжлийн ур чадвар сорьсон энэхүү тэмцээнд цөөнгүй оролцсон гэж сонссон. Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ? 
-“Шилдэг мөрдөгч” тэмцээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээ төлөөлж 2016, 2017 онд оролцож байсан. Тухайн үед эхний гурван байрт бичигдээгүй ч арав дотор байр эзэлж байсан. Харин энэ жил Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээ төлөөлөн оролцож, амжилтаа ахиуллаа. Нийт 54 алба хаагч оролцсон тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн нь өөртөө зорилт тавьж, зорилгынхоо төлөө хичээж, тэмцээн уралдаандаа сайн бэлдсэний үр шим болов уу. 
 
-Тэмцээний шалгуур, сорилт жил ирэх бүр чанга болж байгаа байх. Таны хувьд хамгийн хэцүү сорилт нь юу байв? 
-Тэсвэр, хатуужилтай байх нь мөрдөгч хүний эрхэм чанар. Мөн Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, журмыг үнэн зөвөөр хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар ч цаг хугацаанд, ямар ч нөхцөл байдалд ажиллаж чаддаг байх ёстой. Энэ жилийн тэмцээнд бие бялдрын шалгалт, морь унах, эмээллэх, хазаарлах, шүдлэх, зүслэх ур чадвараар өрсөлдсөн. Мөн албаны мотоцикл жолоодох, галт зэвсэг хэрэглэх, хол, ойрын зайнд гүйх, гадаад хэлний мэдлэг шалгах зэрэг найман төрлөөр зохион байгуулагдсан. Хэн хэнээсээ ялгарах зүйлгүй, яг адилхан алба хаагчид өрсөлдсөн учир сорил, шалгалт бүр нь хүнд байлаа. 
 
-Мөрдөн байцаагчаар ажиллах амаргүй байх. Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юундаа оршдог вэ? 
-Гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах явцад уурлаж бухимдсан, баярласан олон хүнтэй уулздаг. Гагцхүү хэргийг мөрдөн шалгах ажлаа хуулийн хүрээнд, үнэн зөвөөр хийж, шийдвэрлэснээр “Баярлалаа” гэдэг чин сэтгэлийн үгийг сонсдог. Яг тэр мөч л эрч хүч өгсөн, бахархал төрүүлээд сайхан байдаг даа. 
 
-Тэгвэл таны ажиллаж байсан хамгийн хэцүү, илрүүлж байсан хамгийн том хэрэг тань юу байв? 
-Мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд нууц байх ёстой. Тийм болохоор бид хуулийн хүрээнд шалгалт явуулах явцад хүнд хэцүү зүйл тохиолдсон ч өргөсөн тангарагтаа үнэнч байдаг. Тэр, энэ гэж ажилласан хэргээ ялгахгүй гэмт хэргийг илрүүлэх, нотлох баримтыг цуглуулах ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. 
 
-Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнх учраас нүд халтирам олон хэрэг дээр ажилласан байх. Хүнийхээ хувьд эмзэглэж явдаг асуудал гэвэл? 
-Үр хүүхдээ асран хамгаалах үүргээ муу биелүүлснээс бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байдаг. Хэдийгээр бусад төрлийн гэмт хэрэг гардаг ч хувь хүнийхээ хувьд бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөж буйд маш их эмзэглэдэг. 
 
Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч,  цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалайгийн эхнэр Б.Соёлмаа гэр бүлийнхээ хүнд болон хамт олонд нь чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг доорх бичлэгээс үзнэ үү. 


Шилдэг мөрдөгч Б.Эрдэнэдалай: Тэсвэр, хатуужилтай байх нь мөрдөгчийн эрхэм чанар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-08 14:30:44
    Н.Ерлан : Он жавдаа баяр хүргэе.. Мундаг байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-15 23:38:16
    Ганцэцэг: Мундаг шүү дүүдээ амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-12 11:50:03
    Batdavaa b: Ahad bayr hurgej ger buld n sain saihan buhniig husey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-12 01:28:19
    B.Anhbayar : Dvvdee ajiliin amjilt az zargal xvsii daraa daraagiin shagnal tsol oirxon baigee amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 22:22:27
    таласүрэн: эн миний найз мундаг байгаа биз. анддаа ажил амжилт амьдарлын сайн сайхан бүхнийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 22:22:26
    таласүрэн: эн миний найз мундаг байгаа биз. анддаа ажил амжилт амьдарлын сайн сайхан бүхнийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 19:26:08
    Цамбагарав: Ажилт хүсэж аз жаргал хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 19:16:58
    Даграгчаа Сүх-Очир: Найздаа баяр хүргэж ойн баярын мэнд дэвшүүлье. Найздаа болон сайхан ханьд нь эрүүл энх сайхан бүхний дээдийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 19:16:57
    Даграгчаа Сүх-Очир: Найздаа баяр хүргэж ойн баярын мэнд дэвшүүлье. Найздаа болон сайхан ханьд нь эрүүл энх сайхан бүхний дээдийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 18:44:20
    Zaya: Сайн байна аа. Баяр хүргэж илүү их амжилт хүсье. Гэр бүлд нь эрүүл энх аз жаргал хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 18:00:19
    ???????: баяр хүргий мундаг байнаа улам их амжилтыг хүсий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 18:00:18
    ???????: баяр хүргий мундаг байнаа улам их амжилтыг хүсий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 18:00:16
    ???????: баяр хүргий мундаг байнаа улам их амжилтыг хүсий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 17:30:59
    Batzorig: Mundag axad ajlin amjilr xvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 17:08:45
    8888: ajiliin ih amjilt ger bvld ni ervvl enhiig hvsie mundag zaluu shvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 16:59:27
    Amaraa: Naizdaa bayar hurgej sain saihniig husie
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188