• Өнөөдөр 2024-04-24

Шилдэг мөрдөгч А.Манлайбаяр: Гэмт хэрэгтэн зугтаасан газраас таван километр орчим ганцаараа явган гүйж байж мөр олж, хэрэг илрүүлж байлаа

2020-09-18,   8600

Хариуцлагатай, хүндтэй мөрдөгчийн албанд 10 дахь жилдээ ажиллаж буй энэ эгэл албан хаагчийг Амгалангийн Манлайбаяр гэдэг. Тэрбээр нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч. Түүнийг “Энэ цагийн эзэд” буландаа онцлохын учир тэрбээр “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээний шилдгээр шалгараад удаагүй байгаа билээ.

-Улаанбаатар хотод шилжиж ирээд нэг жил болж байгаа юм билээ. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ? 
-Хууль сахиулахын их сургуулийг цагдаагийн байгууллагын эрх зүйч мэргэжлээр 2011 төгсөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт анх томилогдож байлаа. Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр орон нутагт есөн жил ажиллаад, өнгөрсөн жилээс Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Мөрдөн байцаах алба хүнддээ ордог. Эрүүлийн хууль, хуулийг хэлбэртэлгүй сахих ёстой. Цаана нь хүний эрх хөндөгддөг учраас чухал, хариуцлагатай албандаа ажиллаж байгаадаа баяртай байдаг юм. 

-Хүнд, хэцүү албанд шантрахгүй ажиллах шалтгаан нь юу байдаг юм бэ? 
-Манай хамаатны ах хурандаа цолтой, мөрдөгч байсан юм. Жаахан байхдаа тэднийд байнга очдог, малгайг нь өмсөөд их гүйдэг байлаа. Тэндээс л би мөрдөгч болох хүсэл мөрөөдлөө олж авсан. Хүсэж, мөрөөдсөн албандаа шалгалт өгөөд тэнцэж, суралцсан даа. Тэрнээс хойш өргөсөн тангарагтаа үнэнч, хийж байгаа ажлаасаа эрч хүч авч, шантрахгүй ажиллаж байна. 

-Хамгийн анх ямар хэрэг дээр ажиллаж байв. Илрүүлж байсан томоохон хэргүүдээсээ дурдахгүй юу? 
-Анх Хэнтий аймагт томилогдож очиход Бор-Өндөр сумын цагдаагийн тасаг руу “Орны хүн очтол хоёр сар ажиллаж бай. Орон тоо нь бүрдэхээр аймгийн төв рүү татна” гэдэг тушаал авсан. Хоёр сар болно гэсэн хүн чинь тэндээ эхнэртэйгээ танилцаад, хоёр жил ажиллаж, амьдарсан. Тэр үед анх Бор-Өндөр сумын мал худалдаж авдаг ченжийг бүлэг этгээд дээрэмдсэн хэрэг гарсан. Тодруулбал, тэр ченжийн байрных нь цонхоор ороод, хоолойг нь боогоод, их хэмжээний мөнгийг нь аваад зугтаачихсан хэрэг гарсан. Тасгийнхаа хэдийг удирдаад, 72 цагийн дотор сэжигтнүүдийг баривчилж, хэргийг шуурхай шийдүүлж байлаа.

Тэр миний хувьд хамгийн их урам өгсөн ажлын минь үр дүн.  Мөн түүний дараа Сүхбаатар аймаг руу томилогдож очсон. Удаагүй байтал Шинжлэх ухааны Академийн археологийн хүрээлэнгийн судлаачид болон судалгаа хийж байсан хүмүүс рүү нутгийн иргэд буудаж, гэм хэрэгтэн мотоциклтойгоо зугтаасан хэрэг гарсан юм. Гэмт хэрэгтнийг баривчлахын тулд зуны халуун наранд таван километр орчим явган гүйж байж нэг мөр олсон. Тухайн үед малчид мотоцикл их унадаг байсан учраас мөр нь бүгд адилхан. Гэхдээ тэр хүнийх арай өөр буюу тийм ч элбэг биш орос мотоцикл байсан болохоор мөр нь олдсон хэрэг. Тэгж эрэн хайх хүрээг багасгаж, гэмт хэрэгтнийг баривчилж байлаа. 

-Шилдэг мөрдөгчийн тэмцээнд олон удаа оролцож байв уу? 
-Мөрдөн байцаах албаны 70 жилийн ойгоор нэг удаа оролцож байсан. Ойн баярын цогцолбор тэмцээнд оролцож, 88 алба хаагчаас X байрт шалгарч байсан.  Дөрвөн жилийн дараа дахин оролцож тэргүүн байр эзэллээ. “Шилдэг мөрдөгч тэмцээн” 1993 оноос хойш болж байгаа. Энэ жил хүчний хамгийн олон алба хаагч оролцсон гэдгээрээ онцлог байлаа. Миний хувьд хөдөө төрж өссөн болохоор мотоцикл, морь унахад бэрхшээл гараагүй. Мөн гадаад хэл, онолын шалгалтуудаа жигд сайн өгсөн болохоор амжилттай оролцлоо. Тэмцээний үед өөртөө итгэлтэй байсан. 

-2020 оны Монгол Улсын шилдэг мөрдөгч болсны дараа хэнд хамгийн түрүүнд хэлмээр санагддаг юм байна? 
-Миний хувьд, ээж, эхнэр рүүгээ залгаж хэлсэн. Дараа нь тасгийн хамт олон, удирдлага, мөн Сүхбаатар аймагт ажиллах хугацаанд минь мөрдөнгийн тасгийн удирдлагаар ажиллаж байсан дэд хурандаа н.Ганхуяг дарга руу залгаж илтгэсэн. Намайг өдий зэрэгтэй хүрэхэд хамгийн том тус хүргэж, олон ч зүйлийг зааж сургасан хүн минь юм. 

-Мөрдөгчийн хамгийн сайхан цаг хугацаа хэрэг илрүүлэхэд байдаг байх. Харин хамгийн хэцүү нь гэмгүй иргэд хохирч, гэмт хэрэгтэн зугтах байдаг болов уу? 
-Хэдэн арван хоног хэргийн араас явж, машинд хоноглож, гэмт хэрэгтнийг хөөх сэжүүр хайж явахдаа “Ямар ч байсан хэргээ илрүүлээд харина” гэж боддог. Бүх зүйлийг бүтээчихээд харьж явах шиг жаргал байхгүй. Харин бага насны хүүхэд хүчирхийлэх, өндөр настан, хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйгээр нь далимдуулж дээрэмдэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг залилах хэрэг гарахаар мөрдөгч хүнийхээ хувьд эмзэглэж явдаг. Хүмүүст хүнийг өрөвдөх сэтгэлтэй байгаасай гэж боддог. 

-Мөрдөн байцаах албыг цөөн үгээр илэрхийлбэл? 
-Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хохирсон эрх ашгийг сэргээж өгөх, хууль зөрчсөн хүнийг ял завшуулахгүйгээр шийдвэрлүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг алба гэж болно. Харин мөрдөгч хүн хүн чанартай, сэтгэлтэй, зүтгэлтэй байх хэрэгтэй. 


Шилдэг мөрдөгч А.Манлайбаяр: Гэмт хэрэгтэн зугтаасан газраас таван километр орчим ганцаараа явган гүйж байж мөр олж, хэрэг илрүүлж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 25
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 17:50:51
    Gansvh Erdenechimeg: Dvvdee amjilt hvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 17:50:51
    Gansvh Erdenechimeg: Dvvdee amjilt hvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 14:12:01
    Tsewegsvren Jvgder: dvvde ajiln amjilt mundag shvv dvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 13:51:42
    Muuyuu: Dvvd ajilii amjilt hvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 10:59:39
    Намсрай ах нь: Мундаг хичээл зүтгэлтэй чадварлаг дүүдээ баяр хүргэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 17:58:00
    Javkhlan : Nutgiin duudee bayr hurgiyee. Yamar mundag ajiltai garamgai yum be. Ulam ih amjilt ger buld ni az jargal husiyee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 12:26:47
    Mart svren: надад тусласанд маш их баярлаж явдаг шүү таны ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 11:27:27
    myagmarsuren : mundag shvv naizdaa ulam uh amjilt hvsey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 10:34:09
    Мягмар Оюун-Эрдэнэ: Мундаг мөрдөгч.Аавын минь хоттой хониноос хулгайч хулгайлаад шөнө нь бүгдийг нь хийгээд өглөө нь ачих байсныг газар дээр илрүүлж байсан даа.2018 онд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 10:34:57
    uchral: jinhen mundag murdugchdu olon jil olonch hergin aras hamt yvj bla. danda l chireed butsdag bsanda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 10:34:50
    uchral: jinhen mundag murdugchdu olon jil olonch hergin aras hamt yvj bla. danda l chireed butsdag bsanda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 08:34:22
    Цэцэгдэлгэр: 2010 оны намар аавтайгаа авто тээврийн гадаа Хэнтий рүү томилогдсон одоо явлаа гээд зогсож бсан нь нүдэнд харагдаж бнаа. Мундаг аав ээжийн мундаг хүүд баяр хүргэж амжилт бүхний дээдийг хүсье ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 05:34:57
    Л.Отгончулуун: я Л гэж бичсэн сэтгэгдэл ахынх нь шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 05:32:11
    я: Л. дүүд баяр хүргэж ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсье. Ярилцлагыг чинь уншлаа.өөрийнгээ магтах мөрдсөн илрүүлсэн хэргийн талаар ярьдаггүй тэр өөрийн чинь үүрэг.Хүн асуувал хийсэн ажил бий яриад байх шаардлагагүй гэж даруухан хариулт өгч байгаарай.Ах нь чамайг ичнээгээр сайн мэднэ. Ухаанаа улам их гаргаж улам ихийг сурч улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 02:33:23
    Buyka: Mundag yma ajilin amijlt hvsii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 00:38:48
    Мөөгий: Мундаг залуу шүү ажлын амжилт хүсьe
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 00:32:12
    Золзаяа: Баяр хүргэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 23:51:56
    Deegii: ajiliin amilt hvsiy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 23:35:07
    Өсөх: Mundag anddaa ajiliin amjilt hvsii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 23:16:22
    Батаа: Мундаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 22:20:46
    Jak: Sain bn bayr hurgey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 21:18:02
    Oyuntsetseg : Bayar hurgei mundag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 20:14:56
    Nurka: Bayar hurgie tanid ajliin amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 20:14:48
    Nurka: Bayar hurgie tanid ajliin amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 17:06:45
    Zaya: bayr hvrgie ushuu ilvv hicheej ajilaarai amjilt hvsie
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188