• Өнөөдөр 2024-03-29

“Бүх цэргийн наадам-2020”-д Аймгийн заан Л.Отгонбаатар түрүүллээ

2020-09-13,   1321

Монгол үндэсний цэргийн цол олгох “Бүх цэргийн наадам-2020" өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Энэ жилийн Бүх цэргийн наадамд аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэлээ. Уг барилдаанд жил бүр аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх хүч үздэг уламжлалтай. Бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн бөхөд “Цэргийн арслан”, үзүүрлэсэн бөхөд “Цэргийн заан” цол, шөвгийн дөрөвт шалгаран их шөвөгт үлдсэн бөхөд “Цэргийн харцага”, шөвгийн наймд үлдэж, дунд шөвөгт шалгарсан бөхөд “Цэргийн начин” цолыг тус тус олгодог журамтай.

Бүх цэргийн наадмын үзүүр, түрүүний бөхчүүд:
1992 он
Түрүү бөхөөр улсын начин С.Дэлгэрбат /Булган/ 
Үзүүр бөхөөр цэргийн заан Ч.Ганбаатар /Архангай/
1993 он
Түрүү бөхөөр улсын начин У.Сүхбаатар /Өвөрхангай/ 
Үзүүр бөхөөр улсын гарьд И.Доржсамбуу /Булган/ 
1994 он
Түрүү бөхөөр улсын гарьд И.Доржсамбуу /Булган/
Үзүүр бөхөөр дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/
1995 он
Түрүү бөхөөр дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/
Үзүүр бөхөөр улсын заан Ч.Батзориг /Ховд/
1996 он
Түрүү бөхөөр улсын начин С.Мандах /Өвөрхангай/
Үзүүр бөхөөр улсын начин У.Балжинням /Завхан/
1997 он
Түрүү бөхөөр улсын заан Ц.Мягмарсүрэн /Ховд/
Үзүүр бөхөөр цэргийн заан Д.Энхтөр /Төв/
1998 он
Түрүү бөхөөр улсын начин Ц.Цэрэнчимэд /Архангай/
Үзүүр бөхөөр улсын заан Б.Ганбат /Увс/
1999 он
Түрүү бөхөөр улсын начин Б.Бадам-Очир /Төв/
Үзүүр бөхөөр улсын харцага Ш.Уламбаяр /Завхан/
2000 он
Түрүү бөхөөр улсын начин Д.Цогзолдорж /Дорнод/
Үзүүр бөхөөр улсын харцага Т.Амартүвшин /Ховд/
2001 он
Түрүү бөхөөр улсын начин Д.Цогзолдорж /Дорнод/
Үзүүр бөхөөр улсын гарьд И.Ёндонсамбуу /Булган/
 

2002 он
Түрүү бөхөөр улсын харцага Т.Мөнгөнцоож /Архангай/
Үзүүр бөхөөр улсын харцага Т.Амартүвшин /Ховд/
 

2003 он
Түрүү бөхөөр улсын харцага М.Батжаргал /Архангай/
Үзүүр бөхөөр улсын начин Ж.Гансүх /Дорнод/
 

2004 он
Түрүү бөхөөр улсын начин Д.Лхагвадорж /Говь-Алтай/
Үзүүр бөхөөр цэргийн заан Н.Нямаа /Архангай/
 

2005 он
Түрүү бөхөөр улсын харцага А.Бямбажав /Увс/
Үзүүр бөхөөр улсын заан Т.Санчир /Өвөрхангай/
 

2006 он
Түрүү бөхөөр улсын гарьд Н.Ганбаатар /Говь-алтай /
Үзүүр бөхөөр улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ/ Говь-алтай /
 

2007 он
Түрүү бөхөөр улсын харцага А.Бямбажав /Увс/
Үзүүр бөхөөр улсын заан Б.Батмөнх /Төв/
 

2008 он
Түрүү бөхөөр улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/
Үзүүр бөхөөр улсын харцага Н.Батзаяа /Ховд/
 

2009 он
Түрүү бөхөөр улсын аварга С.Мөнхбат /Увс/
Үзүүр бөхөөр улсын гарьд Ө.Бат-Орших /Увс/
 

2010 он
Түрүү бөхөөр улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/
Үзүүр бөхөөр аймгийн арслан Э.Тулга /Сэлэнгэ/
 

2011 он
Түрүү бөхөөр улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /Төв/
Үзүүр бөхөөр улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/
 

2012 он
Түрүү бөхөөр улсын начин Б.Ганзориг/Увс/
Үзүүр бөхөөр улсын заан Б.Пүрэвсайхан /Ховд/

2013 он
Түрүү бөхөөр улсын өсөх идэр начинЛ.Цэрэнтогтох /Говь-Алтай/
Үзүүр бөхөөр улсын начин А.Алтанхуяг /Дундговь/
 

2014 он
Түрүү бөхөөр улсын начин Б.Бадамсүрэн /Завхан/
Үзүүр бөхөөр улсын начин Ч.Ганзориг /Архангай/
 

2015 он
Түрүү бөхөөр улсын начин Л.Батзориг /Өвөрхангай/
Үзүүр бөхөөр улсын харцага Б.Одгэрэл/Сэлэнгэ/
 

2016 он
Түрүү бөхөөр улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/
Үзүүр бөхөөр улсын заан М.Бадарч /Архангай/
 

2017 он
Түрүү бөхөөр улсын начин Б.Хишигбаатар /Говь-Алтай/
Үзүүр бөхөөр цэргийн заан О.Батжаргал /Завхан/
 

2018 он
Түрүү бөхөөр цэргийн арслан Г.Жамбалдорж /Баянхонгор/
Үзүүр бөхөөр аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл /Булган/
 

2019 он
Түрүү бөхөөр улсын начин Т.Дүгэрдорж /Завхан/
Үзүүр бөхөөр улсын начин Б.Цэдэнсодном/Өвөрхангай

 


“Бүх цэргийн наадам-2020”-д Аймгийн заан Л.Отгонбаатар түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188