• Өнөөдөр 2024-04-20

ТАНИЛЦ: Монголын үндэсний бөхийн барилдааны хуваариуд

2020-10-14,   454

Монголын үндэсний бөхийн холбооноос он дуустал зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны хуваарийг баталжээ. 

Барилдааны хуваарийг хүргэж байна.

  • 10-р сарын 18-нд 14:00 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан
  • 10-р сарын 29-нд 14:00 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан  
  • 10-р сарын 30, 31-д Өсвөр үеийн УАШТ Булган аймагт болно
  • 11-р сарын 7-нд 12:00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан 
  • 11-р сарын 12-нд 14:00 цагаас Байнгын ажиллагаатай парламентийн 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан  
  • 11-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан  
  • 11-р сарын 16-нд 14:00 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан  
  • 11-р сарын 22-нд 14:00 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан  
  • 11-р сарын 26-нд 14:00 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан 
  • 12-р сарын 5-нд 14:00 цагаас Улсын харцага Н.Саранцогтын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан 
  • 12-р сарын 6-нд 12:00 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан  
  • 12-р сарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаан  
  • 12-р сарын 13-нд 14:00 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан  
  • 12-р сарын 19-нд 14:00 цагаас "Жавхлант" дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 
  • 12-р сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.

ТАНИЛЦ: Монголын үндэсний бөхийн барилдааны хуваариуд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188