• Өнөөдөр 2024-04-20

“Токио-2020” олимпод Монголоос 50 тамирчин оролцох боломжтой

2020-09-21,   619

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Токиогийн олимп хойшилж, 2021 оны долдугаар сарын 23-ны баасан гаригт эхлэх болоод байгаа.  Энэхүү олимпод нийт 206 орны 11 мянга 91 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 медалийн төлөө өрсөлдөнө. Токиод тэдний дунд байх эрхийг одоогоор Монгол Улсаас 10 тамирчин, нэг баг баталгаажуулаад байна. Эдгээрийг танилцуулвал:

  • Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
  • Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
  • О.Есүгэн урт буу, эмэгтэй
  • О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
  • Т.Тулга чөлөөт бөх эрэгтэй 65 кг
  • С.Батцэцэг чөлөөт бөх эмэгтэй 68 кг
  • Б.Мөнхзаяа марафон гүйлт, эмэгтэй
  • Ц.Бямбажав марафон гүйлт, эрэгтэй
  • Б.Отгонболд байт харваа, эрэгтэй
  • Б.Чинзориг бокс эрэгтэй 63 кг
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой)

Манай тамирчдын хувьд цаашдаа жүдо (11-12 эрх), чөлөөт бөх (5-6 эрх), бокс (2-3 эрх), хөнгөн атлетикийн марафон гүйлт (2-3 эрх), хүндийг өргөлт (1 эрх), таэквондо (1 эрх), 3х3 сагсан бөмбөг (эрэгтэй баг) зэрэг төрлөөр эрхээ нэмэгдүүлэх боломжтой. Мөн усанд сэлэлтийн төрлөөр хоёр тамирчинд (эрэгтэй нэг, эмэгтэй нэг) Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбооноос урилга ирүүлэх өндөр магадлалтай. Ингэхээр Монголын олимпийн багт 36-39 эрхээр 50 шахуу тамирчин Токиог зорих боломж байна. Түүнээс цөөн ч байж болно, олимпийн эрхийн тэмцээнүүд өндөрлөхөөр энэ тухайд цэгнэж, медалийн таавраа уралдуулж болох юм.

Мөн “Токио-2020” паралимпад оролцохоор Монгол Улсын таван иргэн эрхээ биелүүлээд байгаа билээ.

“Токио-2020”-ын эрхийн тэмцээний товыг эцэслэн албажуулаагүй байгаа. Урьдчилсан байдлаар зарим тэмцээний хуваарь гарсан байгаа ч товоороо явагдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

 


“Токио-2020” олимпод Монголоос 50 тамирчин оролцох боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188