• Өнөөдөр 2024-04-25

Р.Пүрэвдагва: Бөхөд хайртай Монгол түмэн минь уучлаарай

2020-09-15,   738

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын шөвгийн 16-д тунаж барилдсан Улсын цолтой гурван бөхөөс сэргээш илрээд буй. Сэргээш илэрсэн бөхчүүдийн тоонд багтаад байсан Улсын аварга Н.Батсуурь өчигдөр өөрөөс нь сэргээш илэрсэн нь үнэн гэдгийг мэдэгдээд уучлал гуйж, хариуцлагаа хүлээхээ илэрхийлсэн. Тэгвэл Улсын арслан Р.Пүрэвдагва мөн сэргээшийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа.

Тэрбээр “Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж эхэлсэн. Сүүлийн 2-3 жил бэртэл улам сэдэрсэн. Ид барилдаж хүн учраас бэртлээ нуусан тал байгаа. Энэ хавар маш их эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн бололтой. Би алдсан байна. Ер нь бол сэргээш санаатай хэрэглэх хүн би биш. 100 жилийн тэгш ой тохиох гэж байхад зуунд нэрээ мөнхлөх боломжоо алдаж байгаадаа сэтгэл дундуур байна. Бөхчүүд маань анхааралгүй, хайнга байдлаасаа болж ийм асуудалд орж байна. Бөхчүүд бидэнд зориулсан нарийн мэдээлэл, сургалт алга байна. Улсын цолтой би ингээд алдаж байхад залуучууд допингийн тухай ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай Монгол түмэн минь уучлаарай” гэжээ. 


Р.Пүрэвдагва: Бөхөд хайртай Монгол түмэн минь уучлаарай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188