• Өнөөдөр 2024-04-26

“Нис нис фестиваль” болно

2020-09-22,   936

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Нис нис фестиваль” коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл уг фестиваль энэ сарын 25-ны 20:00 цагаас “Баянгол” үйлчилгээний төвийн баруун хаалга дахь “Маммут” лоунжд болох ажээ. Нисванис хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш уг фестивалийг санаачлан, уламжлал болгон 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Дөрвөн сар гаруй хугацаагаар хойшлоод байсан уг фестиваль бүрэн хэмжээний тоглолт хэлбэрээр үзэгчдэд хүрнэ хэмээн мэдээлэв. Ташрамд дурдахад, тоглолтонд урилгаар “Лемонс”, “Гровл оф Кловн” зэрэг хамтлагууд оролцох аж.


“Нис нис фестиваль” болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188