• Өнөөдөр 2024-03-29

Хар хүрэмт эмч

2020-10-20,   711

1960-аад оны үеийн Япон Улс. Дэлхийн II дайны дараа улс дотор гарах гэмт хэрэг эрс нэмэгдэж, иргэний дайн болж байв. Тэр үед эмч мэргэжлээр суралцдаг Күроо Хазама гэх хүү үхлийн шарх авсан нэгэнд мэс засал хийснээр “Хар хүрэмт” зохиол эхэлнэ.

Сургуулийнхаа дотоод дүрмийг зөрчсөн Күроо Хазама сургуулиасаа хөөгдөж, иргэний дайны үед хүнд, хүчир ажил хийж амиа зогоохоос өөр аргагүйд хүрдэг. Нэгэн өдөр түүнийг үл таних хүмүүс хулгайлж, нэгэн мэс ажилбарыг нууцаар хийх үүрэг өгнө. Энэ нь нас дээр гарсан якуза нарын толгойлогч өвгөнд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх байв. Якуза нар тийм ч эелдэг биш тул Хазамад мэс ажилбар хийх, үгүй бол үхэх хоёрхон сонголтыг тулгана. Харин түүний донор нь өрөнд орж, охиндоо хоолны мөнгө олохоор ирсэн хижээл эр. Энэ үед зүрх шилжүүлэн суулгах нь боломжгүй хэмээгдэж байв.

Якуза нарын толгойлогч хар зах дээр өндөр үнээр зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбар хийдэг Алиалагч нэртэй эмчийн талаар Хазамад дуулгах аж. Угаас боломжгүй зүйл гэж үгүйг Хазама сайн мэднэ. Тэрбээр галт тэрэгт мөргүүлсэн, аймшигт хэргийн хохирогч бөгөөд хэн нэгэн үл таних эмч түүнд арьс шилжүүлэн суулгах мэс засал хийснээр амьд үлдсэн,Боломжгүйг боломжтой болгосонхэргийн гэрч билээ. Гэсэн хэдий ч зүрх шилжүүлэн суулгах хүнд мэс засал хийхээс зайлсхийн, ядуу эр болон якуза нарын толгойлогчийн нүүрний арьсыг шилжүүлэн суулгана. Ядуу эр охины хамтаар якуза нарын толгойлогчийн дүрд хувирч, түүний амьдралаар эд хөрөнгөөр дутахгүй амьдардаг. Харин Хазама Алиалагч хэмээх нууцлаг, чадварлаг эмчийн эрэлд гарч, илүү ихийг сурч, урт удаан аян замыг туулах хэрэгтэй байлаа. Японы зохиолч Ёшиаки Табатагийн уг зохиол иргэний дайны үеийн хүнд, хэцүү асуудал болон эмч, тэр дундаа мэс заслын эмчийн өдөр тутмын амьдралыг харуулснаар тухайн цаг үеийнхээ төдийгүй орчин үеийн зохиолуудаасаа онцлог юм. Уг зохиолыг Японы уран бүтээлчид 12 ангит анимэ болон олон ангит телевизийн цуврал болгон үзэгчдэд хүргэж байжээ.


Хар хүрэмт эмч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188