• Өнөөдөр 2024-04-25

Хүн аалзууд нэг бүтээлд

2020-10-13,   1352

“Марвел” студи ирэх онд нээлтээ хийх “Хүн аалз” кинондоо доктор Стрэнжийн дүрийг оруулсан талаараа мэдээлсэн. Харин үзэгч, судлаачид уг үйл явдлыг “Хүн аалз” киноны бүх дүрийг нэг бүтээлд харах боломж хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, Стрэнжийн чадварыг ашиглан хүн аалзуудыг цуглуулна гэж үзжээ. Өнгөрсөн жил “Марвел” студиэс дэлгэцийн бүтээл болгохоор төлөвлөсөн IV үеийн бүтээлүүдээ олон нийтэд танилцуулсан билээ. Тэгвэл саяхан “Хүн аалз” киноны гуравдугаар ангийг ирэх оны арванхоёрдугаар сарын 17-нд цацна” гэв. 1990-ээд оны кино шимтэн үзэгчид хүн аалзын тухай өгүүлэх бүтээлийг андахгүй сайн мэднэ. Олон үзэгч хүн аалзыг 2002-2007 он хүртэлх хугацаанд тус дүрд тоглосон жүжигчин Тоби Магуайраар санан дурсдаг. Түүнээс хойш “Гайхамшигт хүн аалз” болон “Хүн аалз” нэртэйгээр “Марвел” студиэс үргэжлүүлэн гаргахад Эндрю Гарфильд, Том Холланд нар хүн аалзын дүрийг бүтээсэн юм. Үзэгчдийн хүсэн хүлээсэн уг бүтээл гарахтай зэрэгцэн эхний бүтээлийн гол дүрд тоглосон жүжигчин Тоби Магуайрын нас дээр гарч байгаа нь шинэ бүтээлд дүр бүтээж чадахгүй болов уу гэсэн таамаглалыг төрүүлж байгаа аж. Зохиолч, нийтлэлч, продюсер Стэн Лийгийн зохиолыг нь бичсэн 15 бүлэг бүхий комик номоос сэдэвлэсэн тус кино нь төсөл зогсох, тасалдах зэргээр саатан жинхэнэ утгаараа төгсгөл хийж чадаагүй байсан юм. Харин ирэх онд нээлтээ хийх уг бүтээлийг үзэгч, судлаачид “Хүн аалзын кинонууд дундаа урьд өмнө нь байгаагүй сайн бүтээл болно” хэмээн таамаглаж байна. Мөн тус кинонд 2014 онд нээлтээ хийж байсан “Гайхамшигт хүн аалз” киноны хоёрдугаар ангийн дайсны дүр болох Цахилгаан гарч ирэх гэнэ.


Хүн аалзууд нэг бүтээлд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188