• Өнөөдөр 2024-03-29

Агуу багш Онизука

2020-10-13,   709

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын олонх нь багш нарын баяраар багш болдог. Ирээдүйн багш, сургагчдын олонх нь энэ мөчөөс багш болох хүсэл мөрөөдөлтэй болдог ч байж мэднэ. Тэр сурагч ямар ч хүсэл мөрөөдөл, зорилготой бай нэг өдөр ч атугай багш болсон нь тэдэнд “Багш болмоор” санагдах бодол төрүүлж орхидог. Тоорү Фүжисавагийн “Агуу багш Онизука” зохиолд үүнтэй адил зүйлс тохиолддогт нь уншигч, үзэгчид дуртай байдаг.  2007 онд тус зохиолоор манга хэвлэгдсэнээс хойших арван жилийн хугацаанд гэхэд л 50 сая гаруй хувь борлуулагджээ. Уг манга нь “Шонен жамп” сэтгүүлээс олгодог “Коданша” шагналыг хүртэхээс гадна 43 ангит анимэ, телевизийн 12 ангит цуврал кино болон гарч байжээ. Зохиолын гол дүр болох Онизука Эйкичи нь 22 настай, каратэгийн хар бүстэй, өдөрт 500 суниаж, 2000 удаа суулт хийдэг ч багш болох чин хүсэлтэй. Өмнө нь мотоциклтой хулигаануудын толгойлогч байсан түүний хувьд энэ нь боломжгүй зүйл ч байж болох. Гэхдээ Онизука мөрөөдлийнхөө төлөөх анхны алхмаа нэгэн ахлах сургуулийн дадлагажигч багшаар эхэлдэг. Түүний дааж авсан ангийн хөвгүүд нь түүний танхайрч буй бичлэгийг үзүүлэн сүрдүүлж, маш их хэмжээний мөнгө нэхдэг. Уг үйл явдлын дараа хөвгүүдтэй томоохон хэмжээний хулигаанууд тааран сүрдүүлж байхад нь Онизука таарч сөргөлдөөнийг зогсоох ба танхай бүлгэмийнхэн Онизукаг таньж түүнийг хүндэлнэ. Энэ явдлын дараа хариуцсан ангийнхан болон сургуулийнх нь бусад ангийнхан ч түүнийг хүндлэн, тусладаг. Улмаар Онизука тухайн сургуулийнхаа дадлагыг хамгийн өндөр үнэлгээтэйгээр дүүргэдэг. Гэвч 22 настай, ганц бие, танхай залуу багш нарын нэгдсэн шалгалтаас хоцорсны улмаас жилийн дараах шалгалтыг хүлээхээс өөр аргагүйд хүрэх аж. Онизукагийн багш болох чин хүсэл, үнэнч шударга занг нь “Сэйрин” гэх дунд сургуулийн захирал олж харснаар түүнд сургуулийнхаа хамгийн хэцүү ангиа даалган боломж олгодог. Үүнээс хойш Онизука багш болон 3г ангийн хоорондын тулаан, хөгжилтэй адал явдлууд үргэлжилнэ. “Онизукагийн агуу багш болох замнал”-аас үзэгчид сурагч насны нандин, сайхан дурсамж бүрээ олж мэдэрдэг хэмээн үнэлдэг. Өдөр бүрийн амьдрал, инээдмийн төрлийн уг бүтээлийн гол дүр Онизука нь үзэгчдэд хамгийн ихээр таалагдаж, хайрлагдсан дүрүүдийн нэг билээ. Сурагч насны гэгээн өдрүүдийг санагдуулам уг зохиолыг уншигч танд санал болгож байна. 


Агуу багш Онизука
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188