• Өнөөдөр 2024-03-29

“Хэвтрийн хүн” кино нээлтээ хийнэ

2020-09-22,   761

Зохиолч Гунаажавын Аюурзанын ижил нэрт туужаас сэдэвлэн найруулагч С.Бямбын найруулсан “Хэвтрийн хүн” кино аравдугаар сарын 20-нд нээлтээ хийх гэж байна. Зохиолч Г.Аюурзанын 2002 онд хэвлүүлсэн “Дурлалгүй ертөнцийн блюз” номд “Хэвтрийн хүн” зохиол анх хэвлэгдсэн агаад түүний анхны хүүрнэл зохиолуудын нэг билээ. “Хүсэл, шунал”, “Алсын удирдлага” бүтээлүүдийн найруулагч С.Бямба уг зохиолоор кино хийх гэж буй тухай эртнээс зарлаж байв. 2017 оны Каннын кино наадмын “Le Atelier” хөтөлбөрт шалгарч, уг хөтөлбөрийн дэмжлэгтэй бүтэж буй бөгөөд гурван жилийн дараа үзэгчдийн хүртээл болж байна.

Эрүүл хэдий ч нэг л өглөө хэвтрийн хүн болохоор шийдсэнээр зохиол эхэлнэ. Гол дүрийг үүнээс хойш ХХ(Хэвтрийн хүн) гэж нэрлэгдэнэ. Тэрээр амьдралдаа ямар ч үүрэггүй амьдрахыг хүсэх ч түүний амьдралыг өөрөөс нь хамааралгүй шийдсээр л байна. Хайр дурлал, гэр бүл, өнгөрсөн хийгээд ирээдүйг өмнөөс нь шийднэ. Хэрэв чи өөрөө сонголтоо хийхгүй бол хэн нэгэн чиний өмнөөс сонголт хийнэ гэдэг шиг л. Энэ ч утгаараа “Сонголт биднийг бүтээдэг” хэмээн киноны постероо цацаад байна. Кино трейлер нь цацагдаад байгаа ба Нисванис хамтлагийн дууг уг кинонд ашигласан нь чадварлаг уран бүтээлчдийн хамтарсан бүтээл болно хэмээн найдаж байна. Ихэнх хүмүүс сайн зохиолоор сайн кино хийх боломжгүй гэдэг. Г. Аюурзанын зохиол, найруулагч С.Бямбагийн ур чадварын цогцолыг хүлээх л үлдээд байна. Аюурзанын уг мэдрэмжийн зохиолыг уншигч бүхэн өөрсдийнхөөрөө сэтгэлдээ буулгасан биз. Энэхүү зохиолыг С.Бямба найруулагчийн нүдээр үзэх завшаан болж байна.

 


“Хэвтрийн хүн” кино нээлтээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188