• Өнөөдөр 2024-04-25

“Дурсаж яваарай” бүтээл исламын кино наадмаас шилдэг зохиолын шагналыг анх удаа хүртлээ

2020-09-18,   1760

ОХУ-ын Казань хотод болдог олон улсын ислам киноны XVI наадмын шагналтнуудыг тодруулжээ. Олон улсад дэгдээд буй цар тахалтай холбоотойгоор энэ жилийн наадам олон нийтэд хаалттай болсон бөгөөд уралдаант хэсэгт 52 бүтээлийг шалгаруулан өрсөлдүүлсэн байна. Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр гран-при шагналыг “Чанфэн хот” бүтээлээр Хятадын найруулагч Ван Жин хүртжээ. 

Харин  “Босго фильм” студийн бүтээл “Дурсаж яваарай” (Remember Me) энэ жилийн шилдгүүдийн тоонд багтаж, шилдэг кино зохиолын шагналыг Монголоос анх удаа хүртсэн байна.Тус киноны найруулагчаар залуу уран бүтээлч Э.Ган-Очир ажилласан.  “Дурсаж яваарай” киног зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдийн “Жаал хөвүүн, ном хоёр” хэмээх тэмдэглэл бүтээлээс сэдэвлэсэн юм. Кинонд 1990-ээд оны эхэн үед хаягдал цаас боловсруулах нэрээр олон сая номыг үгүй хийж байсан түүхийг өгүүлнэ. Монголчууд оюуны өмчөө найруулсан спирт, хоолны мөнгөөр сольж байсан эмгэнэлтэй хийгээд бидний анзаараагүй үлдээсэн түүхийг киногоор илэрхийлснээрээ онцлог.

Ташрамд, Татарстаны нийслэлд 2005 оноос хойш уламжлал болон зохиогдож буй  энэхүү наадамд хүн төрөлхтний ёс суртахуун, оюун санааны үнэт зүйлс, соёлын уламжлал, энхийн төлөөх үйлс, хүмүүнлэгийн сэдэвт бүтээлүүдийг олны хүртээл болгодог. 


 


“Дурсаж яваарай” бүтээл исламын кино наадмаас шилдэг зохиолын шагналыг анх удаа хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 16:04:19
    Зочин: Сайн зохиол байвал сайн кино болно. Манай залуу уран бүтээлчид одоо ойлгож байгаад баярлаж сууна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188