• Өнөөдөр 2024-04-24

Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” бүтээл шилдэгт багтлаа

2020-09-17,   442

ОХУ-ын Казань хотод болдог олон улсын Ислам киноны XVI наадмын шагналтнуудыг тодруулжээ. Олон улсад дэгдээд буй цар тахалтай холбоотойгоор энэ жилийн наадам олон нийтэд хаалттай болсон бөгөөд уралдаант хэсэгт 52 бүтээлийг шалгаруулан өрсөлдүүлсэн байна. Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр гран-при шагналыг “Чанфэн хот” бүтээлээр Хятадын найруулагч Ван Жин хүртжээ. 

Харин Монголын уран бүтээлч Э.Ган-Очирын бүтээл “Дурсаж яваарай” (Remember Me) энэ жилийн шилдгүүдийн тоонд багтаж, шилдэг кино зохиолын шагналыг Монголоос анх удаа хүртсэн байна. 
Ташрамд, Татарстаны нийслэлд 2005 оноос хойш уламжлал болон зохиогдож буй энэхүү наадамд хүн төрөлхтний ёс суртахуун, оюун санааны үнэт зүйлс, соёлын уламжлал, энхийн төлөөх үйлс, хүмүүнлэгийн сэдэвт бүтээлүүдийг олны хүртээл болгодог. 


Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” бүтээл шилдэгт багтлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188