• Өнөөдөр 2024-04-20

Тогтоол усанд эндсэн хүүхдүүдийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

2020-05-28,   507

Төрийн ажилтнууд ажилдаа хариуцлагагүй хандсан уу? 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон нь  холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байна гэдгийг удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд илрүүлж МХЕГ, Хотын дарга С.Амарсайхан нарын захирамж гарсан байна. Гэвч “Хан Талст” компанийн зүгээс шаардлага биелүүлэхгүй, хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулж байсан хэмээн албаныхан мэдэгдлээ. Угтаа бол төрийн байгууллагын үндсэн үүрэг нь хууль зөрчсөн бол албан тоот өгөөд суух биш албадах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.Тэд  тавьсан шаардлагынхаа дагуу “Хан Талст” компанийн үйл ажиллагааг нь зогсоож, ажилдаа хариуцлагатай хандсан бол өнөөдөр дөрвөн хүүхэд эндэхгүй байхыг үгүйсгэхгүй.       

Төрийн хууль үйлчилдэггүй гэх “Ханталст” ХХК хариуцлага хүлээх үү?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг,Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны 10 орчим хүүхдүүд тоглож байгаад  харамсалтайгаар эндлээ.Тухайн компани удаа дараа зөрчил гаргаж барилгын ажлыг зогсоох шийдвэр хүртэл хүргүүлсэн хотын даргын захирамжийг яагаад үл тоож хууль зөрчив.Тэдэнд яагаад хууль үйлчилсэнгүй вэ? Хэрэв тэд хууль биелүүлж, барилгын орчмын аюулгүй байдлыг хангасан бол дөрвөн хүүхдийн амь эрсдэхгүй байлаа  

Орон даяар хөл хорионы дэглэм үйлчилж байхад харамсалтай хэрэг гарсанд хариуцлага тооцох уу? 

Хөл, хорио тогтоосон энэ үед  хүүхдүүд яагаад хараа хяналтгүй явж байв. Хаа сайгүй хяналт тавьж байгаа гэх эргүүл хамгаалалтын хаагуур Дэнжийн 1000-аас Цэцэрлэгт хүрээлэн хүртэл бөөнөөрөө тэд явав.Тогтоол усанд тоглож байхад нь эрсдэлтэй гэдгийг иргэд анхааруулсангүй юу? Эцэг эхчүүд,төрийн байгууллага, хариуцлагагүй компанийн л буруутай үйл ажиллагаа дөрвөн халуун амийг ийнхүү авч одлоо. Ниргэсэн хойно хашгирав гэгчээр асуудлыг гарсан хойно нь бус гарахаас нь өмнө цэгцлэх цаг болсныг энэ удаагийн хэрэг санууллаа

 

 

 

 


Тогтоол усанд эндсэн хүүхдүүдийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188