• Өнөөдөр 2024-04-25

Иргэд автобусаар зорчихдоо U_money карт ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж байна

2020-05-27,   583

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран  Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж байгаа эсэхэд хяналт тавьж байна.  Энэ хүрээнд зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан  шалгалт хийж байна.    Тэд иргэдэд U_money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх,  U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийж байна.    Мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж байгаа юм.  Нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах ажлуудыг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлжээ

 

 

 


Иргэд автобусаар зорчихдоо U_money карт ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188