• Өнөөдөр 2024-03-29

Д.Сумъяабазар: Би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан

2020-10-23,   610

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. МАН-ын Удирдах зөвлөөс хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарыг нэр дэвшүүлж НИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцүүлж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ. Харин НИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзалгүй хотын даргаар дэмжигдэж байгааг шүүмжилсэн юм. Хэрвээ Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээр нь хэвээр үлдээчихвэл НИТХ дахиад анхдугаар хуралдаанаа хийж, өөр хотын дарга сонгох уу гэдэг асуудал яригдана гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа хэлж байсан юм.

Мөн энэ үеэр  НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Та хэдхэн сарын өмнө би нүх болгонд ордог оготно биш. Хотын дарга болохгүй гэж хэлж байсан. Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээж УИХ-д сонгогдчихоод яагаад хотын дарга болох гээд байна вэ" гэхэд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "НИТХ-д улстөржилт яригдахгүй. Нэг төлөөлөгчийн ард олон иргэн бий. Та бид хамтдаа нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажилд гар нийлэн ажиллана гэж бодож байна. Сонгинохайрханчуудынхаа итгэлийг хөсөрдүүлээгүй. Зориг гаргаж иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна. Хэвлэлд өгсөн ярилцлагын хувьд би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан. Яаж намаа олонх болгох вэ гэдэг зүйлийн төлөө ажиллаж байсан " гэлээ.


Д.Сумъяабазар: Би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-24 08:59:28
    нийслэл хүү: энэ тэнэг бөх ялёихна гэж бодоогүйл байх тэрнээс их шуналтай гэр бүл юу байна бүгдийг цөлмөх баылгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188